МГТИС-ийн Төгсөгчдийн анхны уулзалт боллоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Төгсөгчдийн анхны уулзалт амжилттай болж, МГТИС-ийн 2018-2022 оны 50 гаруй төгсөгч хүрэлцэн ирж, Оюутны зөвлөлийн гишүүд болон багш профессоруудтайгаа уулзаж, нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ. Жил бүрийн төгсөлтийн төлөөллүүд хоорондоо мэдээлэл солилцохын зэрэгцээ багийн хэлэлцүүлэг хийж, МГТИС-ийн цаашдын хөгжил сайжруулалтад хувь нэмэр оруулахуйц санал санаачилгыг гарган бусдадаа танилцуулсан юм.

Мөн энэ үеэр МГТИС болон "GMIT Alumni" ТББ хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Төгсөгчдийн гаргасан сайжруулах саналуудыг цаашид сургуулийн төлөвлөгөөнд тусган гүйцэтгэх, хамтран хэрэгжүүлэх зэргээр ажиллах юм.