​Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон GITEC-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхонд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (KfW) болон GITEC төслийн төлөөлөл зочиллоо.

Энэ үеэр МГТИС-ийн хотхоны өргөтгөл болох сургалт судалгааны барилгын төслийг хариуцаж буй тус байгууллагуудыг төлөөлөн хатагтай Вайола Бот (KfW төлөөлөгч), хатагтай Ц.Энхзул (KfW Mongolia), Kерстин Фрик (GITEC) нар сургуулийн удирдлагууд төслийн хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар тус их сургуулийн удирдлагууд болон багш профессоруудтай зөвлөлдөж, оюутан залуустай уулзсан юм.

МГТИС нь дээрх төслийн хүрээнд 4,900 м.кв талбайтай иж бүрэн тоног төхөөрөмжтэй сургалт, туршилт, судалгааны 7 лаборатори, анги танхим болон 800 м.кв талбайтай номын сан, лекцийн танхим бүхий хичээлийн байртай болох юм.