Төслийн долоо хоног арга хэмжээг “Герман инженерчлэлийн танилцуулга” сэдвээр зохион байгууллаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль 2022 оны 8-р сарын 29-өөс 9-р сарын 2-ны өдрүүдэд “Герман инженерчлэлийн танилцуулга” сэдвээр төслийн долоо хоног арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь бакалаврын нэгдүгээр курсийн оюутнуудад инженерийн суурь ойлголт өгөх, салбарын мэргэжилтнүүдтэй нээлттэй ярилцлага өрнүүлэх, өгөгдсөн сэдвийн дагуу асуудлын шийдэл олж сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ юм.

Энэ удаагийн “Project Week” буюу төслийн долоо хоногийн хугацаанд Физикийн профессор Н.Баттулга, Механик инженерийн профессор Сунгчил Лий, Хүрээлэн буй орчны профессор Г.Гантуяа, химийн багш Ж.Баярдулам, Электроник, цахилгаан техникийн багш Б.Мягмаржав, Математикийн багш Г.Доржсундуй, Физикийн дадлагажигч багш Д.Отгонбаяр, туслах ажилтан Э.Болд зэрэг багш нарын баг сургалтыг зохион байгуулж ажиллалаа.

Мөн МГТИС-ийн 1-р курсийн 130 гаруй оюутан 12 багт хуваагдан оролцож, хичээлийн сэдвийн дагуу өгөгдсөн даалгаврыг багаараа гүйцэтгэн өрсөлдсөнөөс 6-р баг тэргүүлжээ.