МГТИС-ийн Ректор, профессор Б. Батцэнгэл ADINTECH 2026 олон улсын хуралд үндсэн илтгэгчээр оролцлоо.

Хиймэл оюун ухаан, машин сургалт, өгөгдлийн шинжлэх ухаан, ухаалаг систем, IoT, роботик, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэвшилтэт технологийн чиглэлээр зохион байгуулагдаж буй ADINTECH 2026 олон улсын хурал энэ өдрүүдэд Монгол Улсын Их Сургуульд болж байна.

Ирээдүйн инженерүүдээ угтах “Шинэ оюутны чиглүүлэх 7 хоног”

Сурагчийн ширээнээс их сургуулийн орчинд хөл тавьж буй шинэ оюутнууддаа зориулан “Orientation Week for Freshmen” буюу “Шинэ оюутны чиглүүлэх 7 хоног”-ийг зохион байгуулдгаараа МГТИС нь Монголд түүчээлэгч билээ. МГТИС-ийн Orientation Week нь шинэ оюутан бүрийг их сургуулийн амьдралдаа итгэлтэйгээр хөл тавихад нь чиглүүлэх эхний алхам болно.

Falling Walls Lab Ulaanbaatar, Mongolia 2026 – Инновацын санааны уралдааны бүртгэл эхэллээ

Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, тогтвортой хөгжил болон нийгмийн инновацын салбарт дэлхийг өөрчлөх шинэ санаа, судалгааны үр дүнгээ олон улсын тайзнаа танилцуулахыг хүсэж буй залуу судлаач, шинийг санаачлагчдыг **Falling Walls Lab Ulaanbaatar, Mongolia 2026** арга хэмжээнд оролцохыг урьж байна.

МГТИС нь “UB EDU EXPO – 2026” боловсролын үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2026 оны 5 дугаар сарын 8–10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “UB EDU EXPO – 2026” боловсролын үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

МГТИС “Боловсрол шинэчлэл-2026” үзэсгэлэнд оролцлоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2026 оны 4 дүгээр сарын 23–26-ны өдрүүдэд Нийслэлийн боловсролын газар болон Мишээл Экспо төв хамтран зохион байгуулсан “Боловсрол шинэчлэл-2026” боловсролын үзэсгэлэнд амжилттай оролцлоо.