Нээлттэй ажлын байр

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн чансаа нь хүний нөөцийн чадавх, тэдний мэргэжлийн, бүтээлч үйл ажиллагаагаар тодорхойлогддог. Тиймээс бид үйл ажиллагааныхаа тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтнийг сонгох, тэднийг тогтвортойгоор өсөн дэвших боломжийг олгохыг зорьдог.  Энэхүү үйл ажиллагаа нь тус сургуулийн сургалт, судалгаа болон захиргааны өнөөгийн ба ирээдүйн үйл ажиллагаанд мэдлэг чадвараа зориулах чадварлаг мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж, ажиллуулахаас эхэлдэг. 
 

Сонгон шалгаруулалт
 
МГТИС нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгож, сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулдаг. Сонгон шалгаруулах явц нь МГТИС-ийн стратеги төлөвлөлтийн дагуу хийгдэж, тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг. Нээлттэй ажлын байрыг сургуулийн цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд (linkedIn and facebook) зарладаг.
Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараах байдлаар шалгаруулалт явагдана. Үүнд:
 
  • Нээлттэй ажлын байрны зарын дагуу ирүүлсэн нийт материалыг зард дурдсан шалгуураар анкетын анхан шатны шалгаруулалтыг явуулна.
  • Анкетын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлах зэрэг багтдаг.
  • Сонгон шалгаруулах комисс нь гурав ба түүнээс дээш гишүүнээс бүрддэг.