Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл зарлагдсаныг мэдэгдэж байна.

Инженерийн бэлтгэл хөтөлбөр

Англи хэлний болон байгалийн ухааны мэдлэгээ дээшлүүлж бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах зорилготой оюутнууд нэг жилийн турш “Инженерийн бэлтгэл хөтөлбөр”-т хамрагдах боломжтой.

Инженерийн бэлтгэл хөтөлбөр нь математик, физик, хими, мэдээллийн технологи, англи хэлний суурь мэдлэгийг бататгах зорилготой бөгөөд энэ нь бакалаврын хөтөлбөрт суралцах суурь болдог.

Бүртгэлийн хугацаа:

2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс

2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл


Сонирхсон элсэгчид дээрх хугацаанд багтаан бүртгүүлнэ үү.

https://www.gmit.edu.mn/registration.html

Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн гарын авлага