Цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулах урилга

1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга:
         Монгол Улсдаа анхны хотхонтой их сургууль болох Налайх дүүргийн 2-р хороонд байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн нийтийн хоолны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон цайны газрыг түрээслүүлнэ.
  • Түрээслүүлэх талбайн хэмжээ: 86.5 м/кв
  • Багш оюутны тоо: 400 гаруй
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:
Сонгон шалгаруулалтын мэдээ хүлээн авах эцсийн хугацаа
  • 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13:00 цагт
Материал хүлээн авах хаяг
  • Улаанбаатар, Налайх дүүрэг 2-р хороо МГТИС-ийн хотхон
Материал нээх хугацаа, хаяг байршил
  • 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт МГТИС-ийн байр 309 тоот.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ
  • 1м/кв нь 6,000.00 /Зургаан мянган/ төгрөг.
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэдээлэл
  • Цайны газар болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх.
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
  • Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2020 оны 02 сарын 18 өдрийн 51 тоот тогтоолын дагуу сонгон шалгаруулалт хийгдэнэ.
 
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
Хуулийн этгээдийн хувьд:
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (e-mongolia системээс авах);
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);
  • 2022 оны санхүүгийн тайлан;
  • Татварын тодорхойлолт (e-mongolia системээс авах);
  • Шүүхийн тодорхойлолт (e-mongolia системээс авах);
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт (e-mongolia системээс авах);
  • Ажиллах хүчний мэдээлэл (Диплом, мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар баталгаажсан хуулбар);
  • Талбай түрээслэх үнийн санал;
  • Хоолны цэс;
  • Технологийн карт;
Иргэний хувьд:
  • Иргэний үнэмлэх (e-mongolia системээс авах);
  • Оршин суугаа газрын тодорхойлолт (e-mongolia системээс авах);
  • Харилцагч банкны тодорхойлолт (Зээлтэй бол зээлийн гэрээний хуулбар);
  • Ажиллах хүчний мэдээлэл;
  • Талбай түрээслэх үнийн санал;
  • Хоолны цэс;
  • Технологийн карт;

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч МГТИС-д ирж үзэх боломжтой бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70232088 /307/, 91031060 утсаар болон www.gmit.edu.mn цахим хуудаснаас авна уу.