МГТИС Open Day 2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

МГТИС Open Day 2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр “Open Day 2025”** нээлттэй хаалганы арга хэмжээг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний зорилго нь ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, багш нарт МГТИС-ийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, суралцах орчин, инженер, технологийн чиглэлээр суралцах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд оршсон юм.

500 гаруй оролцогч МГТИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

“Open Day 2025” арга хэмжээнд Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүргийн нийт 500 сурагч, эцэг эх, багш оролцож, МГТИС-ийн сургалтын орчин, хөтөлбөрүүд, лаборатори, оюутны амьдрал болон элсэлтийн боломжуудтай танилцлаа.

Арга хэмжээнд оролцсон сургуулиуд: Улаанбаатар хотоос:

* Deutsche Schule;

* 84 дүгээр сургууль;

* 11 дүгээр сургууль;

* Сант сургууль;

* Оюунлаг сургууль;

* Монгол Тэмүүлэл сургууль.


Багануур дүүргээс:

* Оюуны Эрин сургууль;

* Боловсрол цогцолбор сургууль;

* Гүн Галуутай сургууль;

* Математикийн “Цэлмэг клуб”.


Налайх дүүргээс:

* 103 дугаар сургууль;

* 109 дүгээр сургууль;

* Эрдмийн өргөө сургууль;

* Хос Уянгаа сургууль;

* 119 дүгээр сургууль.

Оролцогчдод МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүд, элсэлтийн мэдээлэл, кампусын орчин, лабораторийн тоног төхөөрөмж, оюутны амьдрал болон Герман-Монголын хамтарсан боловсролын онцлогийн талаар танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагааг МГТИС-ийн Ректор, профессор Б.Батцэнгэл болон GIZ-ийн МГТИС төслийн удирдагч Сибастиан Бургхоф нар нээж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн, инженер, технологийн чиглэлээр чанартай боловсрол эзэмших боломжийн талаар онцоллоо.

“Open Day 2025” арга хэмжээ нь ахлах ангийн сурагчдад МГТИС-ийн сургалтын орчин, мэргэжлийн чиглэлүүдтэй танилцах, ирээдүйн боловсрол болон мэргэжлийн сонголтоо зөв тодорхойлоход дэмжлэг үзүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.


“Герман мэдлэг – Монгол ухаан”