МГТИС-ийн оюутнууд ЭЕШ-д 800 оноо авсан туршлагаасаа хуваалцана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлэгчдэд зориулсан "Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх нэг удаагийн цахим зөвлөмж" 2021 оны 6-р сарын 17-ны өдөр 12:00 цагт зохион байгуулагдах гэж байна.

Уг арга хэмжээнд Математик, Физик, Англи хэлний хичээлийн ЭЕШ-даа 800 оноо авч байсан МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн 3-р курсийн оюутан Б.Билгүүндалай, Эдийн засагч инженерийн 2-р курсийн оюутан Б.Дуламханд, Механик инженерийн 2-р курсийн оюутан А.Батбаяр нар оролцож, өөрсдийн туршлага болон зөвлөмжийг Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангиа төгсөж буй сурагчдад хүргэх юм.

Ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй, мөн инженер болохоор зорьж байгаа хүүхэд залуус Та бүхнийг “ЭЕШ-д бэлтгэх нэг удаагийн цахим зөвлөмж”-д оролцохыг урьж байна. МГТИС-ийн Элсэлтийн цахим бүртгэлд амжиж бүртгүүлээрэй!

Энд дарж бүртгүүлнэ үү! 
✅ Хэзээ: 2021 оны 6-р сарын 17-ны өдөр 12:00 цагт
✅ Холбоо барих утас: 70232090, 88898513
www.gmit.edu.mn