Үйлдвэрлэлийн өдөрлөг 2019 оны гуравдугаар сард болно

Монгол, Германы сургалтын хосолмол хөтөлбөрөөр инженер, судлаач болохоор бэлтгэгдэж буй оюутан залуусыг салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад дадлагын ажил хийлгэх зорилгоор тэднийг холбох, төгсөгчдийг ажлын байраар хангахад зуучлах зорилгоор жил бүр уг арга хэмжээг хийдэг уламжлалтай. Энэ нь оюутнууд, төгсөгчдийг сургалтаар олж авсан мэдлэгээ практикт ашиглаж, мэргэжлийн салбартаа дадлагажих, ирээдүйн ажил олгогч байгууллагаа олоход нь чухал дэмжлэг болдог.

Түүнчлэн ажил олгогч байгууллагууд уг өдөрлөгт оролцож, Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулан мэргэжилтэн бэлтгэж буй тус их сургуулийн оюутан залуус, төгсөгчдөөс сонгож, өөрийн компанид дадлагын ажил хийлгэх, ажилтан сонгон шалгаруулж авах, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хамтран хэрэгжүүлэх боломжтой. Иймд өдөрлөгт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага болон үйлдвэрүүд бидэнтэй холбогдоно уу.