​Анхны “GMIT Hackathon 2024” амжилттай болж өндөрлөлөө

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхоны шинэ өргөтгөл болох Сургалт, судалгааны барилгын суурь тавих ёслолын арга хэмжээ 2024 оны 4-р сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан, Сайдын зөвлөх, МГТИС-ийн УЗ-ийн дарга Д.Тэрбишдагва, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), ХБНГУ-ын Германы Сэргээн босголт, зээлийн банкны (KfW) Ази, Европ хариуцсан захирал Стефан Опитц, GITEC компанийн төлөөллүүд, МГТИС-ийн Захирлын зөвлөл болон багш ажилтнууд, оюутнууд оролцож, барилгын ажлыг эхлүүлэх суурь тавих ёслолыг гүйцэтгэлээ. ХБНГУ-ын Германы Сэргээн босголт, зээлийн банкны (KfW) олгож буй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү олон зорилтот сургалт, судалгааны 5,700м.кв талбай бүхий барилга баригдсанаар МГТИС-ийн одоогийн лаборатори, номын сангийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, дахин 7 лабораторийг байгуулах юм. Түүнчлэн “GIZ-GMIT” төслийг хэрэгжүүлэгч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг энэхүү хотхоны өргөтгөлийн төслийг дэмжин ажиллаж байна. Сургалт, судалгааны шинэ өргөтгөл нь МГТИС нь цаашид судалгааны төслүүд, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны тоог нэмэгдүүлэх, оюутнуудын тав тухтай суралцах орчинг улам бүр сайжруулах гээд олон боломж нээлттэй болж байна.