Монгол Улсын Их Хурлын гишүүн Норовын Алтанхуяг МГТИС-д зочиллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Германы Парламентын бүлгийн гишүүн Норовын Алтанхуяг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы Сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөллүүд (KfW) болон Герман-Монголын Бизнес эрхлэгчдийн холбоо (ГМБЭХ)-ны Гүйцэтгэх захирал Ребекка Шмуйкинг нар өнөөдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхонд зочилж, албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр албаны төлөөллүүд МГТИС-ийн сургалт судалгаа болон хотхоны өргөтгөлийн ажлын явцтай танилцахын зэрэгцээ, судалгаанд суурилсан загвар их сургууль болох зорилтын хүрээнд хийгдэж буй ажлын тухай хэлэлцсэн юм.

Цаашид төгсөгчдийн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, дадлагад суурилсан сургалтыг улам бүр хөгжүүлэх, судалгааны төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэх, мөн уул уурхай, аж үйлдвэрийн байгууллагын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр компани, аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтын ажиллагаатай байх нь чухал гэдгийг УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг хэлсэн үгэндээ онцолсон юм. Тиймээс энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах боломжууд байгааг тэрээр дурдлаа.