Гамшгаас хамгаалах онц байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн "Гамшгаас хамгаалах орон тооны бус мэргэжлийн ангийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай" Захирлын тушаал 2020 оны 11-р сарын 11-ний өдөр батлагдсаны дагуу Мэргэжлийн ангийн бүтэц, бүрэлдэхүүн, Анхны тусламжийн бүлэг болон Аврах гал унтраах бүлэг байгуулагдан ажиллаж байна. 

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, МГТИС-ийн хотхонд хөл хорионд үлдсэн оюутнуудтай цахим уулзалт зохион байгуулж, зөвлөмж өгөхийн зэрэгцээ тэдний санал хүсэлтийг хүлээн авч, оюутнуудын хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн хоногийн нөөцийн судалгааг гаргах ажлыг эхлүүлэн дархлаа дэмжих халуун аарц, чацаргана гэх мэт бүтээгдэхүүнээр хангаж байна.



Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Налайх дүүргийн шуурхай штабтай холбогдон цаг үеийн мэдээллийг солилцон ажиллаж байна. Сургуулийн болон дотуур байрыг халдваргүйжүүлж, өвчлөлийн байдлын талаар ухуулга, сурталчилгааг байрлуулан, мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэж, оюутан сурагчдыг амны хаалт хэрэглэх, гар ариутгах, дархлаа дэмжих, зай барих зэрэг талаар зөвлөмж мэдээ хүргүүлэн цэвэрлэгээ үйлчилгээг тасалдуулахгүй тогтмол хэвийн горимоор үргэлжлүүлэх боломжоор ханган хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.