“Мобиком” корпорацын University багцтай дугааруудыг оюутнуудад гардууллаа

“Мобиком” корпорацаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цар тахлын хөл хорионы үед зайнаас хичээллэж буй оюутан залууст зориулан дата багцтай дугаарыг бэлэглэж байна. Энэхүү багцыг ашигласнаар оюутнууд өөрийн сургуулийн цахим сайт руу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, дата ашиглан хичээлээ хийх боломжтой.

Тус корпорацаас Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутнуудад илгээсэн дата багцтай дугааруудыг оюутнуудад хүлээлгэн өглөө. Тус их сургуулийн дотуур байранд 2020 оны 12-р сарын 02-ны өдрийн байдлаар байрлаж байгаа, дугаарын эрх авсан бүх оюутанд дээрх дата багц бүхий дугаарыг гардуулсан юм.