Жендэрийн тэгш байдал миний нүдээр “Out of the box – Gender equality” гэрэл зургийн уралдаан

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон “GIZ-МГТИС” төслийн зүгээс тус их сургуулийн оюутан залуусын дунд “Out of the box – Gender equality” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. 

Уралдааны зорилго нь гэрэл зургаар дамжуулан оюутнуудын жендэрийн тэгш байдлын талаарх үзэл санаа, ойлголтыг авахын зэрэгцээ, тэдний "хайрцагнаас гадуурх"  чөлөөт сэтгэлгээг олон нийтэд хүргэхийг зорьж байгаа юм. Нөгөө талаар, энэхүү үйл ажиллагаагаар МГТИС-ийн хотхон дахь Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг сурталчлах зорилготой. 

Уралдаанд оролцогчдод мэргэжлийн өндөр шаардлага тавигдахгүй. Харин жендэрийн тэгш байдлын талаарх өөрийн харах өнцөг, сэтгэлгээ, өгүүлэмжийг тодорхой тусгасан, тайлбартай гурав хүртэлх гэрэл зургаар өрсөлдөх боломжтой. 
Өөрийн үзэл бодол, бүтээлч сэтгэлгээгээрээ нийгэмдээ тустай сайн үйлс бүтээхийг эрмэлзэгч эрхэм оюутан залуус Та бүхнийгээ жендэрийн тэгш байдлыг өөрийн нүдээр олж харан, ухаанаараа урлаж, бүтээлч сэтгэлээр хандан бусдад илэрхийлэхийг хүссэн шилдэг бүтээлийг бид хүлээж байна!
 
Хамрах хүрээ:
  • МГТИС-ийн оюутан;
  • Оюутны зөвлөл / Лава клуб;
  • Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ("GIZ-МГТИС" төсөл);
  • Нийслэлийн Налайх дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс;
Бүтээл хүлээн авах хугацаа:
  • 2020 оны 10-р сарын 28-наас 11-р сарын 11-ний өдөр хүртэл.
Анхаарах зүйлс:
  • Оролцогчийн нэр тодорхой байх ба гэрэл зураг болгон товч тайлбартай байна;
  • Уралдаанд ирүүлсэн гэрэл зургуудаар МГТИС-д үзэсгэлэн зохион байгуулна;
  • Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 3 гэрэл зургийг тодруулахаас гадна тусгай байрын эзнийг шалгаруулна.
Гэрэл зургийн үзэсгэлэн:

Уралдааны зохион байгуулах багийн зүгээс оюутны Лава клубтэй хамтран уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр 2020 оны 11-р сарын 13-ны өдөр МГТИС дээр гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулна. Тус үзэсгэлэн арга хэмжээний үеэр дараах шалгарсан оролцогчдод шагнал гардуулна.

Шагналын сан:
  • 1-р байрын шагнал - Батламж ба Kindle;
  • 2-р байрын шагнал - Батламж ба Bluetooth headset;
  • 3-р байрын шагнал - Батламж ба Smart watch;
  • Тусгай байрын шагнал - Батламж ба Bluetooth speaker.
Тавигдах шаардлага:
  • Гэрэл зургийг өөрөө авсан байх шаардлагатай. Өмнө нь нийтлэгдэж байгаагүй байх;
  • Зохих хууль дүрэм болон ёс зүйг баримталсан байх;
  • Оролцогч нь гэрэл зургийг авахдаа тухайн зураг авахуулж буй хүнээс зөвшөөрөл авсан байх, хувь хүний эрхийг хүндэтгэх шаардлагатай; (Зөвшөөрөл аваагүйгээс үүдсэн аливаа хариуцлагыг зохион байгуулагч баг хариуцахгүй болно.)
  • Бүтээлийн хийц, агуулга нь уралдааны сэдэв, зорилгод нийцсэн байх; Өгүүлэмж нь тодорхой, бүтээлч сэтгэлгээ шингээсэн, техникийн шаардлагад нийцсэн байх;
  • Бүтээл нь жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалд суурилсан, асуудал хөндсөн, шийдвэр гаргагчид болон олон нийтэд нөлөөлөхүйц байх;
  • Зургийн хэмжээ 1800 пиксель ба түүнээс дээш нарийвчлалтай дижитал JPEG форматтай байх.
Зохион байгуулах багтай холбогдох утас: 70232090
И-мэйл: info@gmit.edu.mn