“Боловсрол ба технологи” Багш нарын VII бага хурал Дархан хотод зохион байгуулагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Багш нарын бага хурал “Боловсрол ба технологи” сэдвээр Дархан-Уул аймгийн Дархан хотноо 2020 оны 10-р сарын 24-ний өдөр болох гэж байна. Бага хурлын дэмжигч байгууллагаар Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар тус аймгийн ЕБ-ын нэгдүгээр сургууль ажиллаж байна.

Инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачдын дунд харилцан туршлага, мэдлэг солилцох зорилгоор энэхүү бага хурлыг долоо дахь удаагаа зохион байгуулж байна. Бага хурлын энэ удаагийн агуулгын хүрээнд “Зайн сургалтын арга зүйг нэвтрүүлэх” талаар онцолж, байгалийн ухаан болон англи хэлний зайн сургалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, сургалтын шинэ дэвшилтэт арга зүйн талаар санал солилцож, илтгэл тавьж хэлэлцүүлнэ. “Боловсрол ба технологи” Багш нарын VII бага хуралд Төвийн бүсийн аймгуудын Ерөнхий боловсролын сургууль болон инженер, технологийн их, дээд сургуулиудын профессор, багш нар оролцоно.

Бага хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70232089, 99681816 дугаараар холбогдоно уу. Тус бага хуралд оролцохыг хүсвэл илтгэлийн хураангуйг 2020 оны 10-р сарын 16-ны 12:00 цаг хүртэл naturalsience@gmit.edu.mn и-мэйл хаягаар илгээж, бидэнд мэдэгдэнэ үү.

Хурлын удирдамжийг хавсаргав.