“Трансвест Монголиа” компанийн хамт олон МГТИС-ийн оюутнуудад ном бэлэглэлээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн номын санд “Трансвест Монголиа” ХХК-ийн хамт олон тоног төхөөрөмжийн гарын авлага, тайлбар номнуудыг бэлэглэж, оюутан залуусын сургалтын хэрэгцээнд дэмжлэг үзүүллээ.
“Трансвест Монголиа” ХХК нь уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмж, баталгаат сэлбэг, эд ангийг үйлдвэрээс нь дотоодын зах зээлд шууд нийлүүлдэг Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютор юм. Тус компанийн төлөөлөл өнөөдөр МГТИС-д зочилж, номыг гардуулахдаа цаашид МГТИС-ийн оюутан залуусыг үйлдвэрлэлийн үйл явцтай танилцуулах, дадлагажуулах, мөн багш судлаачидтай туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломж их байгааг онцоллоо.