EBSCO болон Харвардын бизнесийн цахим номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж

EBSCO болон Харвардын хэвлэлийн газраас Бизнесийн цахим номын цуглуулгыг үнэ төлбөргүй унших боломжийг олгож байна. Их, дээд сургуулиуд цахим хичээл явуулж байгаатай холбогдуулан, номын сангууд Факультетийн багш нар болон оюутнуудад дэмжлэг үзүүлэх аянг өрнүүлээд байна.

COVID-19 вирусийн халдвар дэгдсэн энэ хүнд цаг үед EBSCO болон Харвардын Бизнесийн хэвлэлийн газар 2020 оны тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл Харвардын бизнесийн цахим номын цуглуулга болох 600 гаруй цахим ном, 400 орчим монограф, шинэхэн хэвлэгдсэн цахим номнууд, судалгааны бүтээлүүд, 150 гаруй шинжлэх ухааны өгүүллийн эмхтгэл, Харвардын бизнесийн тойм зэргийг нээлттэй ашиглах нөхцөл бүрдүүлснээр факультетууд оюутнууддаа холбогдох дижитал материалыг хурдан шуурхай хүргэх боломжтой болж байгаа юм. Сургуулиудад хөл хорио тогтоон, оюутнууд цахим сургалтад шилжсэнээр EBSCO нь алсын зайнаас нэвтрэх боломжийг олгож байна.