ХБНГУ-ын Георг Агриколагийн Техникийн их сургуультай хамтран ажиллана

МГТИС-ийг төлөөлж Инженерийн факультетийн декан Проф. Питер Фоссен болон ГАТИС-ийг төлөөлж Проф. Юрген Кретчманн нарын байгуулсан Санамж бичгийн хүрээнд тус хоёр их сургууль сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал,
  • Сургалт, судалгааны чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа явуулах,
  • Эрдэм шинжилгээний мэдээлэл, материалыг харилцан солилцох,
  • Оюутан, багш, судлаачид солилцох, тэтгэлэгт хамруулах,
  • Хамтарсан үйл ажиллагааг дэмжиж ажиллах,
Багш нарын чуулган, семинар, эрдэм шинжилгээний арга хэмжээг харилцан дэмжих /Лаборатори, танхим, номын сан, хоолны газар зэргийг харилцан ашиглах боломж/ зэргийг тусгасан байна.