МГТИС-ийн оюутнууд дэлхийн 20 их сургуулийн оюутнуудын хамт зуны хөтөлбөртөө хамрагдлаа

Энэ удаагийн хөтөлбөрт тус сургуулийн 2-р курсийн оюутнууд хамрагдаж, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуульд хоёр курс бүхий Зуны сургалтанд суралцлаа. Хөтөлбөрийн дагуу, оюутнууд хоёр долоо хоногийн турш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 20 гаруй их сургуулийн 50 оюутны хамт сургалтанд суун, мэдлэг, туршлагаа солилцсон юм. Үүний хажуугаар Хятадын соёл түүх, ёс заншлын тухай судалж, тус улсын түүхэн дурсгалт газрууд болох Цагаан хэрэм, Диваажингийн сүм, Күнзийн төрсөн нутаг зэрэг газрыг үзэж сонирхлоо.