МГТИС-ийн Үйлдвэрлэлийн өдөрлөг цахимаар зохион байгуулагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь ажил олгогч болон оюутан, төгсөгчдийг холбох зорилгоор жил зохион байгуулдаг Үйлдвэрлэлийн өдөрлөгөө (Industrial Day) 2020 оны 6-р сарын 11-ний өдөр цахимаар хийх гэж байна. Монгол, Германы сургалтын хосолмол хөтөлбөрөөр инженер, судлаач болохоор бэлтгэгдэж буй оюутан залуусыг салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад дадлагын ажил хийлгэх, тэднийг холбох, төгсөгчдийг ажлын байраар хангахад зуучлах зорилгоор жил бүр уг арга хэмжээг хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд COVID-19 цар тахлын улмаас ийнхүү цахимаар явагдах юм.

Энэ нь оюутнууд, төгсөгчдийг сургалтаар олж авсан мэдлэгээ практикт ашиглаж, мэргэжлийн салбартаа дадлагажих, ирээдүйн ажил олгогч байгууллагаа олоход нь чухал дэмжлэг болдог. Түүнчлэн ажил олгогч байгууллагууд уг өдөрлөгт оролцож, Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулан мэргэжилтэн бэлтгэж буй тус их сургуулийн оюутан залуус, төгсөгчдөөс сонгож, өөрийн компанид дадлагын ажил хийлгэх, ажилтан сонгон шалгаруулж авах, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хамтран хэрэгжүүлэх боломжтой.

Өдөрлөг цахимаар явагдах бөгөөд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага болон үйлдвэрүүд бидэнтэй холбогдоно уу.
Бүртгэлийн холбоос: 
https://zoom.us/j/91007794229?pwd=NncyQ21vUHc5c2MvWlppYXpmVjhvUT09
Холбогдох утас:
70232089, 70232090