Falling Walls Lab Mongolia нээлттэй форумд оролцохыг урьж байна

Бакалавр, магистрын оюутнууд, шинэхэн докторууд, залуу мэргэжилтнүүд, мөн бизнес эрхлэгч нарыг энэхүү хуралд урьж байна. Шинийг санаачилсан бүхий л чиглэлийн судалгаа шинжилгээ, шинэ санаачилгууд, мөн бизнес загварчлалуудыг хүлээн авах болно.

Шалгарсан оролцогчид 2020 оны 11-р сард Германы Берлин хотноо болох “Falling Walls Lab” арга хэмжээнд оролцоно. Берлиний хуралд нийт 100 оролцогч сүүлийн шатанд оролцох эрхтэй. Шалгарсан оролцогч нь судалгааны ажил, шинэ санаа санаачилга, бизнесийн загвараа өндөр түвшний эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн өмнө 3 минутанд танилцуулна. Шалгарсан гурван ялагч нь мөнгөн шагнал хүртэхийн зэрэгцээ “Grand stage of the Falling Wall Labs Conference”-ийн тайзнаа өөрсдийн илтгэлээ танилцуулна.

“Falling Walls Lab”-ийн зорилго нь шинжлэх ухаан, бизнес эрхлэх шинэ санаачилгуудыг хөгжүүлж, олон салбарын мэргэжилтнүүд санал бодлоо солилцохыг дэмжихэд оршино. “Falling Walls Lab” нь “Байер” болон “Сарториус” сангуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа төсөл юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab эсвэл fb.me/FallingWallsLabMongolia хаягаар орж үзнэ үү.