3-р курсийн оюутан М.Анужин АНУ-ын SUSI тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Уул уурхайн боловсруулах 3-р курсийн оюутан М.Анужин бакалаврын эмэгтэй оюутнуудад зориулсан Study of U.S. Institute on (SUSI) Women’s Leadership тэтгэлэгт хөтөлбөрийн эзэн боллоо.

Тус тэтгэлэг нь 5-6 долоо хоногийн бүрэн тэтгэлэгтэй солилцооны зуны хөтөлбөр юм. АНУ-ын их, дээд сургуулиуд дээр жил бүр зохион байгуулагддаг энэ хөтөлбөрийн гол зорилго нь залуу эмэгтэйчүүдийг тулгамдаж буй асуудлуудад татан оролцуулах, манлайлах ур чадварыг нь төлөвшүүлэх, олон нийтийн ажиллагаан дахь оролцоог дэмжих явдал юм.

Хөтөлбөр их, дээд сургуулийн зуны амралтын үеэр 6-аас 8-р сард зохион байгуулагддаг ажээ. Жилд нэг удаа зарлагдаж, 3-4 оюутныг сонгон шалгаруулж хамруулдаг юм байна. Ийнхүү нэр хүндтэй тэтгэлэгт шалгаран амжилт гаргасан М.Анужинд баяр хүргэе!