"Түншлэлийн ач холбогдол миний нүдээр" сэдэвт оюутнуудын видео илтгэлийн уралдаан зарласан тухай

Монгол Улс Азийн хөгжлийн банканд гишүүнээр элссэний 30 жилийн тэмдэглэлт ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус банкнаас хамтран ажиллагч талуудын хамтаар түншлэлийн түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох арга хэмжээнүүдийг бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас нийт бакалаврын түвшний оюутнуудын дунд шилдэг илтгэлийн уралдааныг зарлаж байна. 

Удирдамжийг энд дарж авна уу.