Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд дэвшүүлье!

Улс эх орныхоо нийгэм эдийн засаг зэрэг бүхий л салбартай салшгүй холбоотой шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын эрдэмтэн, судлаач, багш, ажилтнууддаа Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлж байна.

“Сайжруулах гэж өөрчлөхийг хэлнэ, төгс болгох гэж тасралтгүй өөрчлөхийг хэлнэ.” хэмээн нэгэн суут хүмүүний хэлсэнчлэн цаг үргэлж шинийг эрэлхийлэн, тасралтгүй хөгжиж, шинжлэх ухааны бүтээлч мэдлэгийг түгээж байдаг Эрдэмтэн, Судлаач, Багш, Ажилтан та бүхний эрдмийн их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе!